Glogex - Ажлын байр

АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА

“ГЛОЖЕКС КОНСАЛТИНГ” ХХК нь геологи, уул уурхайн зөвлөх үйлчилгээний зах зээлд тэргүүлэгч, үндэсний компани бөгөөд ашигт малтмалын ордын нөөцийн үнэлгээ, техник-эдийн засгийн үндэслэл, баяжуулах үйлдвэрийн зураг төсөл, уурхайн хаягдлын болон усан сангийн зураг төсөл, угсралт, уул уурхайн хөрөнгө оруулалтын төслийг хянан магадлах, баяжуулах үйлдвэрийн гэрээт гүйцэтгэгчээр ажиллах зэрэг олон чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. “ГЛОЖЕКС КОНСАЛТИНГ” ХХК нь үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаатай уялдан өндөр цалинтай ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

Хүсэлт гаргагч нарт тавигдах ерөнхий шаардлага

  • Багаар ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, идэвх санаачилгатай
  • Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах, ажлын ачаалал даах чадвартай
  • УБ хотын оффист ажиллах

Маркшейдер инженер (Орон тоо-1)

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Уурхайн зам мөргөцгүүд, карьерийн ханын налалт, хаягдал овоолго, бусад талбайд маркшейдерийн багаж ашиглан хэмжилт хийх, боловсруулалт хийж тайлан гаргах
  • Уурхайн сар бүрийн ахилт, олборлолтын хэмжээ болон хөрс хуулалтын хэмжээг тодорхойлох
  • Ил уурхайн хэмжигдэхүүнүүдийн төрөл бүрийн үзүүлэлтүүдийг тооцож гаргах маркшейдерийн өгөгдлүүдэд дүн шинжилгээ хийж, уулын ажлын төлөвлөлт зураглал оновчтой эсэхэд хяналт тавин ажиллах
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг

Цалин: 2,500,000 - 3,000,000 ₮ /тохиролцоно/

Ажлын байранд тавигдах шаардлага 

  • Уул уурхайн маркшейдер инженерийн чиглэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Компьютерийн хэрэглээний болон мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай / Autocad, Micromine, Surpac гэх мэт/,
  • Багаар ажиллах чадвартай, хариуцлагатай, үнэнч шударга зан төлөвтэй,
  • Уул уурхайн ЭМААБО-ны талаар зохих мэдлэгтэй,
  • Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой,
  • Дасан зохицох, шинийг суралцах чадвартай.

Нэмэлт мэдээлэл

Дээрх шаардлагыг хангасан хүмүүс 2024 оны 02 сарын 29-ний 18 цаг хүртэл өөрийн товч танилцуулгыг (CV) batbolor.b@glogex.mn хаяг руу илгээнэ үү. Зөвхөн шаардлага хангасан өргөдөл гаргагчийг дараагийн шатны ярилцлагад дуудна.

Холбоо барих хаяг
УБ хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил, Режис Плэйс, 902 тоот, Утас: 70115590, 99043157

Дэлгэрэнгүй мэдээлэл авах


ТАНЫГ ӨРСӨЛДӨХҮЙЦ ЦАЛИН ХАНГАМЖ, МЭРГЭЖЛЭЭРЭЭ ӨСӨН ДЭВШИХ БОЛОМЖ, АЖЛЫН БАЙРНЫ ТААТАЙ ОРЧИН ХҮЛЭЭЖ БАЙНА.