Glogex - Бидний амжилт

“ТАЛАРХАЛ”

Танай байгууллагын хамт олны 2010 онд байгаль орчинд нөлөө багатай технологи, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрхэлсэн, эдийн засгийн үр ашигтай, шинжлэх ухааны үндэслэл сайтай төслүүдийг боловсруулан Уул уурхайн салбарт оруулж байгаа хувь нэмрийг тань үнэлэн ТАЛАРХАЛ илэрхийлье. АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН ДАРГА Д.БАТХУЯГ 2010.12.16

ГЛОЖЕКС ХХК-ны хамт олонд

XVII жарны Цагаагчин Төмөр туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-ны нээлтийн харвааг зохион байгуулахад ивээн тэтгэсэн явдалд талархаж “Хүндэт Өргөмжлөл” хадгалуулав. “МОНГОЛЫН УРИАНХАЙ СУРЫН ХОЛБОО”-ны ТЭРГҮҮН Л.ХОНГОР 2011.02.11

“ТАЛАРХАЛ”

Монгол улсын хууль тогтоомжийг шударгаар сахиж, улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байгааг тэмдэглэн, танай хамт олонд “ТАЛАРХАЛ” дэвшүүлье. МОНГОЛ УЛС, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 2011.05.13

DISTINGUISHED PARTNER Award For Outstanding Consultancy Service

Special Recognition is hereby given to “GLOGEX LLC” SINOBO MINING INVESTMENT CO.,LTD 2011.08.31

“ТЭРГҮҮН ОЮУ” цом

Монголын Нийгмийн даатгалд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах ТЭРГҮҮН ОЮУ НИЙГЭМЛЭГ-2012

MINING MONGOLIA-2012

Монгол Улсад Уул Уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ “ШИЛДЭГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА”

MINING JOURNAL Awards-2012

Уул уурхайн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй байгууллага Эрдэс Баялаг Эрчим Хүчний яам-“ТАЛАРХАЛ” Нүүрс Ассоциаци-Нүүрсний Уурхайчдын спорт наадам-2012

“ӨРГӨМЖЛӨЛ”

Орд ашиглах төслүүдийн техник, эдийн засгийн тооцоог шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулан уул уурхайн салбарын хөгжилд 2013 онд оруулсан хувь нэмрийг тань өндрөөр үнэлэн “ШИЛДЭГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧ АЖ АХУЙН НЭГЖ”-ээр өргөмжлөв. Уул Уурхайн сайд Д.Ганхуяг, Ашигт Малтмалын Газрын дарга Г.Алтансүх

“COAL MONGOLIA”-2013

ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ-“GOLD SPONSOR” БАЙГУУЛЛАГА MINISTRY OF MINING 2013.01.22

ОЮУ ТОЛГОЙ-“ТАЛАРХАЛ”

2013 оны 08-р сарын “Шилдэг Жижиг Дунд ханган нийлүүлэгч” ГЛОЖЕКС ХХК Оюу Толгой төслийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг тань үнэлж дурсгав. Дэд ерөнхийлөгч Иван Марк Велла-2013

УУЛ УУРХАЙН “ОНЫ ШИЛДЭГ ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧ КОМПАНИ”

Шилжин явах цомыг хадгалуулав. Уул Уурхайн Яам, Ашигт Малтмалын Газар 2013.12.25

"COAL MONGOLIA-2017"

ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ-“SILVER SPONSOR” БАЙГУУЛЛАГА

"COAL MONGOLIA-2022"

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын Олон Улсын чуулга уулзалт, үзэсгэлэн COAL MONGOLIA 2022 10 дахь удаагаа “Сэргэлтийг хамтдаа” уриан дор амжилттай зохион байгууллаа.

"ШИЛДЭГ ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧ"-2023

2023 оны байдлаар 160 гаруй төслийн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, Техник эдийн засгийн үндэслэл, судалгааны ажлуудыг боловсруулж, стратегийн ач холбогдол бүхий томоохон ашигт малтмалын 4 ордын ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр амжилттай хамгаалсанаар Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болсон Эрдэс баялгийн салбарын 2023 оны шилдгийг шалгаруулах Miners awards 2023 арга хэмжээгээр ШИЛДЭГ ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧ КОМПАНИАР шалгарсан юм.