Glogex - Хийж гүйцэтгэсэн ажлуудаас дурдахад

Баян-Айрагийн нуруулдан уусгах байгууламж

Баян-Айрагийн уурхайн “Нуруулдан уусгах байгууламж”-ийн хийц, технологийн шийдлийг гаргаж зураг төсөл боловсруулж БХБЯ-аар батлуулж, барилга угсралтын ажилд байнгын хяналт хийж, зөвлөгөө өгч хамтарч ажиллаж байгаа бөгөөд байгууламжийн эхний хэсгийг 2014 оны 8 дугаар сарын 10-нд Улсын коммист хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан.

Төслийн зорилго нь бага агуулгатай хүдрийг тусгай бэлдсэн шингэн үл нэвтрүүлэх талбай дээр овоолж, натрийн цианидын уусмалаар бороожуулан цацаж, талбайн сууриар дамжуулан уусмалыг цуглуулж алт, мөнгийг ялгаж авах юм.

Шингэн үл нэвтрүүлэх суурь нь 7 үеэс бүрдсэн. Үүнд: Нягтруулсан газрын гадарга + Геосентетик шавар үе (GCL) + HDPE геомембран + Геонет + HDPE геомембран + Хамгаалалтын хайрган үе 70 см байна. Энэ төсөл нь Монгол улсын хамгийн том хэмжээтэй (280,000.0 м2 буюу 28 га) нуруулдан уусгах байгууламж юм. Уг төсөл нь баяжуулах үйлдвэрт ашигласан усны 93-97%-ийг эргүүлэн ашиглах ба цэвэр усны ашиглалт маш бага, шинэ технологи, материал ашигласан төсөл болсон.

Суурийн талбайн урд хэсгийн суваг Суурин дээр хүдэр овоолсон байдал
Суурь дээр хүдэр овоолж буй байдал Талбайн эхний хэсэг дууссан байдал

 

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн Нойтон баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн байгууламжийн барилга угсралтын ажил

Дархан төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн шинээр байгуулж байгаа нойтон баяжуулах үйлдвэрийн хаягдал хадгалах байгууламжийн барилга угсралтын ажлыг 2014.07.01-ээс 2014.11.20-ний хооронд гүйцэтгэж 2014.12.01-нд улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан.

Төслийн зорилго нь төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн хаягдлыг байгаль орчинд хохирол багатай, аюулгүй хадгалах, технологийн ус ашиглалтын нэмэгдүүлэх болон ашиглалтын зардлыг бууруулахад оршино.

Тус байгууламж нь Монгол улсын хамгийн том бүрэн доторлогоотой сан болсон бөгөөд хаягдал усны 70-85%-г дахин ашиглах боломжтой болсон.

HDPE геомембран суурилалтын ажил Далан дээрх хяналтын цооногийн өрөмдлөг
Үерийн сувгийн доторлогоо Барилгын ажил дууссан байдал

 

“Хонгор Кей Жи”ХХК-ийн алт баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн байгууламжийн барилга угсралтын ажил

Хонгор Кей Жи ХХК-ийн шинээр байгуулж байгаа алт баяжуулах үйлдвэрийн хаягдал хадгалах байгууламжийн барилга угсралтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлөөр 2019.06.25-аас 2019.08.23-ний хооронд гүйцэтгэж 2020.03.26-нд улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан.

Төслийн зорилго нь цианидын уусмал ашиглаж уусгалт явуулах алт баяжуулах үйлдвэрээс гарах хаягдлыг байгаль орчинд хохирол багатай, аюулгүй хадгалах, технологийн ус ашиглалтын нэмэгдүүлэх болон ашиглалтын зардлыг бууруулахад оршино.

Доторлогооны наалтыг шалгаж буй Барилгын ажил дууссан байдал

“Шувуун Хар Уул”ХХК-ний шинээр байгуулж байгаа алтны хүдэр баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн байгууламжийн барилга угсралтын ажлыг 2020.09.03-аас 2020.11.03-ний хооронд гүйцэтгэсэн.

Төслийн зорилго нь цианидын уусмал ашиглаж уусгалт явуулах алтны хүдэр баяжуулах үйлдвэрийн хаягдлыг байгаль орчинд хохирол багатай, аюултай хадгалах, технологийн ус ашиглалтыг нэмэгдүүлэх болон ашиглалтын зардлыг бууруулахад оршино.

Засал болон геотекстил дэвсэх ажил Сангийн доторлогооны ажил
Доторлогооны наалтыг шалгаж буй Барилгын ажил дууссан байдал