“Монголросцветмет” ТӨҮГ-ын 50 жил: Өнгөрсөн-Одоо-Ирээдүй сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

“Монголросцветмет” үйлдвэр үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Элчин сайдын яам, ОХУ-ын Монгол Улс дахь Худалдааны төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь Русский дом болон “Монголросцветмет” ТӨҮГ хамтран РЦНК-д Орос-Монголын уул уурхайн салбар дахь стратегийн түншлэлийн харилцаа, “Монголросцветмет” ТӨҮГ-ын 50 жил: Өнгөрсөн-Одоо-Ирээдүй сэдэвт эрдэм шинжилгээний уулзалтыг 2024 оны 02 дугаар сарын 27-ны Мягмар гарагт 14.30-17.00 цагт зохион байгуулах гэж байна.

Оросын талын төлөөлөгчдийг ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиков, Монголын талын төлөөлөгчдийг Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга нар тэргүүлнэ.

Оросын талаас уул уурхайн салбарын Оросын томоохон компаниуд, мөн тус чиглэлээр боловсрол олгодог Оросын их дээд сургуулиудын төлөөлөгчид Монголд ирж, дугуй ширээний уулзалтад оролцоно.

Монголын талаас “Монголросцветмет” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Б.Мөнхбат тэргүүтэй тус үйлдвэрийн газрын төлөөлөгчид, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны мэргэжилтнүүд, “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөл зэрэг төлөөлөгчид оролцоно.
Мөн тус арга хэмжээний хүрээнд “Монголросцветмет – 50 жил” үзэсгэлэн дэлгэгдэнэ. 

 

Эх сурвалж: mining.mn